БНХАУ-ын ЭСЯ-нд визний өргөдөл хүлээн авах хугацааг 15:00 цаг хүртэл сунгажээ

2018 оны 8 сарын 30

Холбоотой Зураг

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны виз олголтын асуудлаар бид өмнө нь сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Мөн тус асуудлыг цэгцлэх өөр арга зам байгааг тодруулахаар албан тоот бичгийг ЭСЯ-д хүргүүлээд байгаа ч хариу ирүүлээгүй байна. Тус газрын визний өргөдөл хүлээн авах ажлын цаг бага байгаа талаар иргэд шүүмжлэлтэй байгаа юм. Энэ талаар бид талаар ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Л.Оюунтунгалагаас дараах тодруулгыг авсан юм. 

- Танай яамны зүгээс БНХАУ-ын ЭСЯ-нд визний өргөдөл хүлээн авах хугацаа болон ажиллах нөхцөл байдалд хүсэлт тавьсан уу?
- Манай яамны зүгээс БНХАУ-ын Консулын газрынхантай уулзаж иргэдэд чирэгдэл болохгүй, шуурхай үйлчлэх тал дээр дэмжлэг хүссэн. Тус хүсэлтийг харгалзан БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс иргэдээс өргөдөл авах хугацааг 15:00 болгож сунгасан. 

- Виз мэдүүлэх иргэдийн бүртгэлийн дугаарыг цахим хэлбэрээр авах боломж байдаг уу? 
Энэ бол тухайн элчин сайдын яамны дотоод асуудал юм. Тиймээс үүнд нь манай яамнаас нөлөөлөх, заах ямар ч эрхгүй гэсэн үг. Харин визний мэдүүлэгт дугаарлах иргэдийн тоо ихсээд байсан учир бидний зүгээс иргэдэд чирэгдэл болохгүй, шуурхай үйлчлэх, материал хүлээн авах цагийг сунгах санал тавихад хүлээж авсан юм. 

- Танай яамны зүгээс өөр ямар хүсэлт гаргасан бэ?
- Виз мэдүүлэхээр дугаарлаж буй иргэдийн дунд хиймэл дараалал үүсгэн тухайн дугаараа дамлан зарах иргэд байсан. Тиймээс энэ зөрчлийг арилгах үүднээс манай зүгээс цагдаагийн байнгын эргүүл гаргах санал тавьсан. 


Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 10 мянга гаруй Монгол оюутан сурч байна. Жил ирэх тусам энэхүү тоо нэмэгдэж байгаа юм.

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн наймдугаар сард огцом өсч, улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг тул БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байжээ.

Мөн БНХАУ-ын ЭСЯ-наас ч өөрийн албан ёсны вэб сайт болон сошиалаар дамжуулан оюутан сурагчдыг сургуулиасаа урилгаа эрт авч визний өргөдлөө төдий хэмжээгээр эрт өгөхийг сануулдаг аж. 

Гэвч нөгөө талдаа хятад хэлний түвшинг тодорхойлдог HSK олон улсын шалгалтын хамгийн сүүлийнх нь долдугаар сард болдог бөгөөд шалгалтын дүнгээс хамааран хүүхэд залуусын сургуулийн урилга наймдугаар сарын дунд үеэр ирдэг аж. Тиймээс оюутан сурагчид шалгалтаа хэдий чинээ эрт өгч, сургуулийн урилгаа эрт авна төдий чинээ виз авахад чирэгдэлгүй, олон хоног дугаарлах шаардлагагүй, аль аль талдаа хүндрэлгүй байх юм. 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594395
0 эможи

keyboard_arrow_up