Туркийг зорих монголчуудын тоо эрс нэмэгджээ

2018 оны 8 сарын 29

Туркийг зорих монголчуудын тоо эрс нэмэгджээ

Монгол Улсын иргэд визгүй зорчдог 19 улс бий. Тэдний нэг нь Бүгд найрамдах Турк улс. 2013 оноос хойш монголчууд тус улсад визгүй зорчиж эхэлсэн. Тухайн онд Турк улсад 2471 иргэн амьдарч байна гэсэн мэдээлэл гарч байлаа. Энэ тоо нэмэгдсээр 2016 оны байдлаар 4000 болсон байжээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийнхээ нийгмийн хамгаалал, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр Турк улстай яриа хэлэлцээ хийх шаардлага гарсан байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр Монгол Улс БНТУ-тай хийх хэлэлцээрийг соёрхон батлуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594354
0 эможи

keyboard_arrow_up