ЗЦА: Томоохон уулзварууд дээр 320 орчим цагдаагийн албан хаагч зохицуулалт хийнэ

2018 оны 8 сарын 29

Arslan.mn

Ажилдаа амжиж очъё гэвэл өмнө нь гэрээсээ гардаг байсан цагаасаа дор хаяж гучин минутын наана гарах шаардлагатай болоод байгаа биз.  Хичээлийн шинэ жил дөхсөн эдгээр өдрүүдэд замыг түгжрэлийг "Оюутан сурагчдын нүүдэл суудал"-тай холбон ойлгож болно. Гэхдээ "Замын хөдөлгөөнд ер нь зохицуулалт байна уу" гэж асуух нэгэн цөөнгүй. Машин зам таглаад алга болсон үед ачдаг машин нь хүртэл орж гаргах завсар зайгүй болтол түгжирч байгааг яах билээ. Тэгвэл бид Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн,  цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс хичээлийн жилийн өдрүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн зохицуулалт хийж байгаа талаар тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ "Замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахын тулд өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалтаар зорчуулсан. Ирэх есдүгээр сараас томоохон уулзвар болон ЕБС-ийн ойр орчимд нэмэлтээр 320 орчим цагдаагийн албан хаагч зохицуулалт хийж зогсох болно. Мөн зарим уулзварын гэрлэн дохиог өөрчлөх, том оврын ачааны машинуудыг өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна" гэв. 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594341
0 эможи

keyboard_arrow_up