Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

2018 оны 8 сарын 29

Arslan.mn

Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

2018 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр, 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594319
0 эможи

keyboard_arrow_up