НХЭГ: Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний бүртгэл эхэллээ

2018 оны 8 сарын 28

Image may contain: text

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 01 тогтоолоор баталсан "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хэрэгжүүлэн ажиллаж байна. 
Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн мундагууд, дэлхийн шилдэг аргачлалуудаас суралцах, гарааны бизнесээ өөрийн гараар эхлүүлэх боломжийг олгодог ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ нь Баянгол, Налайх, Хан-уул дүүрэгт зохион байгуулагдахаар болж байна. 


Хэн оролцож болох вэ ?
* Нийслэлийн 15-34 насны залуучууд байх /Зөвхөн Баянгол, Налайх, Хан-Уул дүүргийн залуучуудад хамааралтай/
* Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэл эрмэлзэлтэй байх
* 72 цагийн турш хөтөлбөрт оролцох боломжтой байх
* Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх 

БУСАД: 
Арга хэмжээ нь ямар нэгэн үнэ төлбөргүй.
Та төсөл бичих шаардлагагүй.
Та компанитай байх шаардлагагүй.

САНХҮҮЖИЛТ:
Хэрэв таны шинэ санаа шилдэгээр шалгарвал 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой.

Доорх хаягаар бүртгүүлнэ үү. 
https://docs.google.com/forms/d/1gojayRUFHvGkDjFDvZTNL-QUHg2dZGBMT3pRqIkyUTQ/edit
(2018 оны 09 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бүртгэнэ)

Арга хэмжээний II-р шатанд шалгарсан тухай мэдээллийг 2018 оны 09 дугаар сарын 26-ны өдөр танд утсаар мэдэгдэх болно.


Бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0502, 7511-1896 утсаар лавлана уу

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594307
0 эможи

keyboard_arrow_up