Зам тээврийн ослоос үүдэн бага насны дөрвөн хүүхэд бэртжээ

2018 оны 8 сарын 28

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн алба нийт 660 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 406 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж, шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж бэртсэний дөрөв нь бага насны хүүхэд байсан байна. Мөн орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ.

Гудамж замын хяналт шалгалтаар 8000 гаруй тээврийн хэрэгсэл шалгаснаас 6000 орчим тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зөрчилтэй хөдөлгөөнд оролцож байжээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 156 зөрчлийг илрүүлэн саатуулсан байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594304
0 эможи

keyboard_arrow_up