Орон нутгийн зам засварын ажил 50 хувьтай явна

2014 оны 7 сарын 17
Хөдөө орон нутгийн зам засварын ажил 50 хувьтай байгааг албаныхан хэллээ. Үндэсний их баяр наадмын өмнө нийслэлээс Дархан-Уул аймаг, Төв аймгийн Зуунмод, Лүн сум руу чиглэсэн замын эвдрэлийг засаж дуусгасан байна. Энэчлэн 2400 орчим км замын урсгал засвар, ээлжийн засварыг хийсэн. Өнөөдрийн байдлаар нийт зам засварын ажлын явц 50 хувьтай байгааг Зам тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга н.Мандат хэллээ.
 
Өнгөрсөн онд орон нутгийн зам засварын ажилд 19 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин энэ жил 1600 км хатуу хучилттай зам шинээр ашиглалтад орсон учраас урсгал засвар, ээлжийн засвар хийхэд 22.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5943
0 эможи
keyboard_arrow_up