“Гэрээсээ мөнгөтэй больё, дороо хоёр хүн элсүүлээд цалинд хүрье” гэх үгсэд итгэн мөнгөө залилуулж байна

2018 оны 8 сарын 28

Arslan.mn

Манай улсад Ирландын “Stamford trading technologies” гэх компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байсныг Цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. “Stamford” гэх сүлжээний бизнестэй холбоотой Баянзүрх, Сүхбаатар дүүргий нутаг дэвсгэрт үйлдэгдсэн нийт 14 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд одоогоор 39 хүн хохирогчийн мэдүүлэг өгчээ. Нийтдээ 17 мянган иргэн элсэн бүртгүүлсэн аж.

Олон шатлалт маркетинг луйврын тогтолцооны аргаар үйлдэгдэж байгаа энэ гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгий хуулийн 17.3 зүйл ангиар, хуулиар хориглосон. Гэтэл таньдаг найз нөхөд, ах дүү нар нь тухайн иргэнийг өөрөө мэдээ байхад нь бүртгүүлчихсэн байдаг. Ийм байдлаар жил хүрэхгүй хугацаанд манай Улсын 35 мянган иргэн  олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэж буй гэмт хэргийн хохирогч болж, 56.5 тэрбум төгрөгөөрөө хохирчээ.

“Stamford trading technologies” гэх компани нь "Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа таван хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22, жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэх мэтээр иргэдийг залилдаг байна. Ердөө ганц удаа хөрөнгө оруулалт хийгээд өөр юу ч төлөлгүй, ямар ч зарлага гаргахгүйгээр их хэмжээний ашиг олно гэдэг нь хэтэрхий бодит бус нөхцөл юм. Тиймээс иргэдийг “гэрээсээ мөнгөтэй больё, дороо хоёр хүн элсүүлээд цалинд хүрье” гэх үгсэд итгэн хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594293
0 эможи

keyboard_arrow_up