Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны ээлжит хурал болно

2018 оны 8 сарын 28

Arslan.mn

Ази Номхон Далайн Бүсийн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны энэ оны ээлжит хурал ирэх сарын 12-оос 14-ны өдрүүдэд нийслэл хотод зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн хурлын гол онцлог нь Дэлхийн татварын зөвлөхүүдийн Глобал форумыг үүсгэн байгуулж байгааг тус хурлын үеэр тунхаглах юм. Уг тунхаглалд гарын үсэг зурах ажиллагаа Улаанбаатар хотод хийгдэх учир “Улаанбаатарын тунхаг бичиг” гэж нэрлэж буй аж.

“Улаанбаатарын тунхаг бичиг”-ийг ирэх сарын 12-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулахаар болжээ.

Ази Номхон Далайн Бүсийн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны хурлаар XXI дүгээр зууны олон улсын татварын чиг хандлага, шинэчлэл хүрээнд хийгдэж байгаа олон шинэ ойлголтууд, нэр томъёонууд, мөн татварын шинэчлэлд дэлхий нийтийн болон тухайн улс орнуудын үүрэг роль ямар байх зэрэг хүрээнд явагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594285
0 эможи

keyboard_arrow_up