Самарт явсан залуус нэгнийхээ аминд хүрчээ

2018 оны 8 сарын 25

Arslan.mn 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Бага баян« ууланд хэсэг залуус самар түүхээр гарч, архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2018 оны  наймдугаар сарын 22-ны орой самарт явж байсан таван залуу архи ууж байгаад, маргалдсаны улмаас 37 настай эрэгтэй Б-гийн амь насыг хохироожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр залуусын хоёр нь нийлж Б-г зодсон нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж урьдчилсан байцаалтаар үзэж байгаа аж. Иргэд хууль бусаар зөвшөөрөлгүй хуш модны самар түүж, түүнийгээ боловсруулж, гар дээрээс иргэдэд худалдаалах явдал гарч буйн нэг жишээ энэ юм. Тиймээс хууль бусаар самар түүх явдлыг зогсоож, цаашид самар түүлгэхгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594217
0 эможи

keyboard_arrow_up