“Залуучуудын хөгжлийн сар“ аян эхэллээ

2018 оны 8 сарын 25

Arslan.mn

"Залуучуулын хөгжлийн сар" аян эхэллээ. Энэхүү аян ирэх есдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ. Сарын турш үргэлжлэх энэхүү аянаар залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар залуучууд, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хуулийн хэрэгжилтийг хангахаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгуулагдсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг танилцуулан, эрчимжүүлэх, төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллан, асуудлыг оновчтой шийдвэрлэх юм. 

Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Залуучуудын хөгжлийн сар” аяны хүрээнд залуучуудын санаачилга,  идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэн, нэгдсэн шийдвэрт хүрэх ач холбогдолтой олон талт үйл ажиллагааг зохион байгуулна" гэлээ. 

Эх сурвалж: www.zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594213
0 эможи

keyboard_arrow_up