Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын сахилга хариуцлагыг шалгаж байна

2018 оны 8 сарын 25

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд дарга нараас сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дотоод аюулгүй байдлыг хангах талаар өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэлийг хангаж буй байдлыг шалгаж байна.

Шалгалтыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэс, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн нууцын хэлтсийн дарга, ахлах байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр анги, байгууллагуудад явуулахаар төлөвлөжээ.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Дотоод аюулгүй байдлыг хангах журам код 113”-ын хэрэгжилт зэргийг тухайлан шалгах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594212
0 эможи

keyboard_arrow_up