Алтайн ууланд 14 монгол иргэн сууж явсан микроавтобус осолджээ

2018 оны 8 сарын 24

Arslan.mn

ОХУ-ын Алтайн уулын замд микроавтобусаар зорчиж явсан 14 монгол иргэн осолдсон тухай Тасс агентлаг мэдээлсэн байна. Эдгээр 14 хүний тавынх нь биеийн байдал тун хүнд байгаа талаар орон нутгийн яаралтай түргэн тусламжийн эмнэлгээс мэдэгджээ.

Алтай БНУ-ын Чиг-Давааны (Чике-Таман хэмээн одоо нэрлэгддэг боловч монголоор Чиг-Даваа гэдэг)  хажуугаар өнгөрч явсан аялагчдын сууж явсан Истана маркийн микро автобус замаас гарч, онхолджээ. Машиныг 22 настай жолооч барьж явсан ба архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй байсан аж. Урьдчилсан дүгнэлтээр машины тормозноос болж осол гарсан гэж үзэж байгаа аж.

Чиг даваа нь 1925 м өндөр, 4 км үргэлжлэх өгсүүр болон уруу даваа юм.

Осол болсон газарт цаг агаар тогтуун байсан. Бороо, манангүй байсан гэжээ.

Эх сурвалж: www.news.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594203
0 эможи

keyboard_arrow_up