Олон хүүхэдтэй ээжүүдийн ажилласан жилийг нөхөж тооцно
2014 оны 7 сарын 17
Нийгмийн даатгалын сангаас иргэдийн ажилласан жилийг нөхөж тооцох ажил үргэлжилж байна. Тухайлбал, 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсныг УИХ-ын эмэгтэй гишүүд онцлон хэллээ. Одоогоор 38-42 насандаа тэтгэвэрт гарсан 30 гаруй мянган эх ажилласан жилээ нөхөж тооцуулна гэж УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг ярьж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5942
0 эможи