Цагдаагийн байгууллагын мастеруудын баг гутгаар байр эзэлжээ

2018 оны 8 сарын 23

Arslan.mn

Булган аймгийн Булган суманд энэ сарын 17-19-ний өдрүүдэд болсон Монголын мастеруудын спортын IV наадамд Цагдаагийн байгууллагын баг тамирчид амжилттай оролцож гутгаар байр эзэлжээ. Спортын наадмын Хөнгөн атлекикийн төрөлд цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, цагдаагийн ахмад, ОУХМ Н.Эрдэнэчимэг, шатрын тэмцээнд  цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, цагдаагийн хошууч М.Хишигбаяр, ширээний теннисийн төрөлд ахмад тамирчин Х.Жаргалсайхан нар аваргалсан байна.

Мөн 50-59 насны ангиллын Софт воллейболын тэмцээнд Ү.Цэрэндорж ахлагчтай баг алтан медаль хүртсэн бол ширээний теннисийн төрөлд цагдаагийн байгууллагын ахмад ажилтан С.Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. “Гранд гольф”-ын тэмцээнд Б.Нямсүрэн мөнгөн медаль хүртэж, таван тамирчин гольфын алтан бөмбөгөөр шагнуулсан амжилт гаргав.

Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо, Булган аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан энэ удаагийн спортын наадмын тэргүүн байрт Орхон аймгийн мастеруудын биеийн тамир, спортын хороо, дэд байрт нийслэлийн Баянзүрх дүүргийн мастеруудын биеийн тамир спортын хорооны баг тамирчид шалгарчээ.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594158
0 эможи

keyboard_arrow_up