МҮЭ: Сувилагч нарын цалинг нэмсэн ч, эмч нарын цалинг хэзээнээс нэмэх нь тодорхойгүй байна

2018 оны 8 сарын 23

Arslan.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэл, гишүүн байгууллагуудын хамтаар 9 дүгээр сарын 3-наас орон даяар хамтын маргаанаа үргэлжлүүлэх болсон талаараа өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.

Тэрээр Засгийн газарт төсвийн тодотголоо хий. Хэмнэж, танаж болох зардлуудаа тана. Шилжүүлж болох олон зардал байгаа. Энэ нөөцөө дайчлахгүйгээр тэртэй тэргүй олгох байсан 56 тэрбум төгрөгийн урамшууллаа ингэж олгож байгааг эсэргүүцэж байна.

Есдүгээр сарын 3-наас орон даяар хамтын маргаанаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд Засгийн газар дахин арга хэмжээ авах шаардлагатай.

Найман хувь гэдэг 2018 оны инфляцийг хаахтай үгүйтэй л тоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалинг нэг ч удаа нэмээгүй гэлээ.

Arslan.mn

Монголы эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн дарга Б.Мягмар :

Сувилагч нарын цалинг 20-30 хувь нэмж байгаа нь чамгүй амжилт. Гэвч болоогүй. Эмч нарын цалинг хэдэн хувиар, хэдийнээс эхэлж нэмэх нь тодорхойгүй байна. Эмэгтэйчүүдийн сувилагч, ахлах сувилагчдын цалинг нэмүүлэх асуудал тусгагдаагүй. Эмч нарын цалинг хэзээнээс шатлал нэмэгдүүлэх нь тодорхойгүй байна. Энэ шийдвэр тодорхой болох асуудлыг харзнаж байж бид ажил хаялтад нэгдэх эсэхээ шийднэ. Хэрвээ тодорхой хариу өгөхгүй бол бид ажил хаяхаар болоход тийм ч их хугацаа орохгүй. Гурав хоногийн өмнө мэдэгдсэн байхад л болно. Бид боловсролын салбарынхны ажил хаялтыг дэмжиж байна.

Цаашдаа монголчууд цалингаараа сайхан амьдардаг болох хүртэл бид тэмцэнэ. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох ёстой.

Соёл урлагийн салбар, төрийн үйлчилгээний бусад салбарын ҮЭ:

Үйлдвэрчний эвлэлийг хуурсан шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Соёл урлагийн салбарын үйлдвэрчний эвлэл боловсролын салбарын ажил хаялтад нэгдэх эсэхээ дараа долоо хоногт шийдвэрлэхээр боллоо. Засгийн газар шийдвэрийг дангаар гаргаж байна. Гурван талт хэлэлцээр хийж, тэрний үр дүнд асуудлыг шийдвэрлэдэг байх ёстой.

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594150
0 эможи

keyboard_arrow_up