ФОТО: “Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний VIII форум” болж байна

2018 оны 8 сарын 23

Arslan.mn

“Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний VIII форум”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал  өчигдөр эхэллээ. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа форумын үеэр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвийг  хэлэлцэж, эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний хадгалалтын системийг нэвтрүүлэх, Азийн супер сүлжээг байгуулах чиглэлээр ярилцах юм байна. Форумд 20 гаруй орны 150 гаруй төлөөлөгч оролцож байна. Форум хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар манай улсад нар, салхи, усан цахилгаан станцын тус бүр хоёр станцууд үйл ажиллагаа явуулж, нийт цахилгааны 12 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийг нэмэгдүүлэх замаар БНХАУ, БНСУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудад эрчим хүч экспортлох боломж байгааг салбарын сайд онцоллоо.

 Монгол улс нь сэргээгдэх эрчим хүчний нөөц, тэр дундаа нарны болон салхины эрчим хүчний арвин их нөөцтэй боловч нийт эрчим хүчний үйлдвэрлэлийг дийлэнх хувийг нүүрсний цахилгаан станцуудаас үйлдвэрлэдэг. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594129
0 эможи

keyboard_arrow_up