ФОТО: Хубилай сэцэн хааны хөшөө Төрийн ордны урд сүндэрлэж байна

2018 оны 8 сарын 23

Arslan.mn

Монголын юань улсын Хубилай сэцэн хааны хөшөө Төрийн ордны урд сүндэрлэж байна. Уг хөшөө нь 6.6 метр өндөртэй, 5.5 метр урттай, 3.5 метр өргөнтэй, хүрэл, гантиг материалаар хийгдсэн байна. Хубилай хааны хөшөөг бүтээсэн нь Монголын Юань улсыг үндэслэж, Их Монгол улсыг дэлхийн цараатай асар том эзэнт гүрэн болж цаашид олон арван жил тогтвортой оршин байх эх үндсийг тавьсан аугаа хаан гэсэн санааг агуулжээ.

Хааны дүр төрхийг номхон дөлгөөн харцтай, эрдэм номонд гэгээрсэн төрхтэй, барсын сэнтийн дээр монгол дээл хувцастай заларч буйгаар дүрсэлжээ. Хааны гарт тухайн үеийн хуйлмал албан бичгийг дэлгэн бариулсан нь түүний зарлигаар 1269 оны орчим Пагва лам Лодойжалцан /1234-1279/ монгол дөрвөлжин үсгийг зохиосон гэсэн санааг давхар өгүүлжээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594128
0 эможи

keyboard_arrow_up