ВИДЕО: Би тэр охинтой 3 хоног л хамт байхыг хүссэн

2018 оны 8 сарын 22

Arslan.mn

Дархан-Уул аймагт гэрийнхээ гадаа тоглож байсан 5 настай охиныг хулгайлан Улаанбаатарт авч ирсэн хэрэг гарсан. Уг хэргийг Хан-Уул дүүрэгт оршин суух “Б” гэдэг эмэгтэй үйлдсэн талаар бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагч түүнээс хэргийн талаар асуужээ.

Охиныг хулгайлсан эмэгтэй “Б” "Охин гэрийнхээ гадаа тоглож байсан охин аав унтаж байгаа, ээж гэртээ байхгүй гэж хэлээд дэлгүүр рүү зааж зайрмаг авья гэсэн. Тэгээд охиныг дагуулж дэлгүүрээс зайрмаг, чихэр авч өгөөд буцаад гэрт нь очсон боловч аав унтаж байгаа, ээж эзгүй гэж хэлсэн. Тэгэж хэлэхээр нь охиныг дагуулаад автобусанд суугаад хот руу явсан. Охин ерөөсөө дургүйцээгүй надтай тоглоод явж байсныг автобусны жолооч болон зорчигч ч харсан. "Цаашид энэ охинтой би 2-3 хоног цуг байхыг хүссэн." хэмээн хариулсан.

Түүнээс энэ үйлдэл нь гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан эсэхийг асуухад "Мэдэхгүй" хэмээн хариулж байгаа юм. 

ВИДЕО: Таван настай охиныг хулгайлсан эмэгтэй “Б”-ийн яриа

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594112
0 эможи

keyboard_arrow_up