ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ барих сайн үйлсийн аянд НЭГДЭЭРЭЙ

2018 оны 8 сарын 22

Arslan.mn

“Сайхан бүсгүй” групээс санаачлан олон сайн үйлсийн аяныг хийдэг бөгөөд энэ удаад тэд хоёр  дахь цэцэрлэгийн өргөтгөл болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 176 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих хандивын үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Та тус аянд нэгдэхийн тулд Хаан банкны 5131066091 Ирмүүн гэх дансруу өөрийн боломжоороо мөнгө хийхэд болно.  Үүнээс гадна өөрт байгаа Мобикомын candy оноогоо хандивлаж болох юм байна. Та бүхэн 555 руу 99052469 зай аваад шилжүүлэх candy-ны тоогоо бичих бөгөөд та өөрт байгаа candy-гээ шалгахын тулд 555 руу candy гээд бичихэд хангалттай.

Тус аяныг идэвхижүүлэхийн тулд групээс олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн нэг төгрөг ч багадахгүй тул өөрийн боломжоороо бяцхан үрсэд туслаарай гэж уриалж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн  https://www.facebook.com/groups/1597075417201095/ хуудаснаас авах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594096
0 эможи

keyboard_arrow_up