БНСУ Монгол, Гүрж зэрэг улсад визний хөнгөлөлт үзүүлнэ

2018 оны 7 сарын 09

Arslan.mn

Өмнөд Солонгосын визэнд өөрчлөлт орлоо. БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол, Беларусь, Гүрж, Украин гэсэн дөрвөн улсын эмч, хуульч болон бусад мэргэжлийн ур чадвар бүхий ажилчдад олон удаагийн виз олгоно гэжээ. БНСУ  хууль бус цагаачдыг зогсоохын тулд олон удаагийн визийг зогсоогоод байсан юм.

Тус виз нь 1-5 жилийн хугацаанд үйлчилнэ. 30-90 хоногийн хугацаатай 1, 3, 5 жилийн олон удаагийн виз хүсч болохоор болж байгаа юм. Сэтгүүлч, бизнес эрхлэгчид шаардлагатай тохиолдолд олон удаагийн виз авах боломжтой гэжээ. Яамны мэдээлснээр сүүлийн жилүүдэд Монгол улсаас виз мэдүүлсэн хүмүүсийн тоо өсч байгаатай холбоотойгоор визэнд өөрчлөлт оруулсан гэсэн байна.

Беларусь, Гүрж, Украин улсууд нь БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иний “Шинэ Умардын бодлого” эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах үүднээс байгуулан санаачилсан хөтөлбөрт багтдаг аж. Үүний хажуугаар БНСУ-ын хууль зүйн яамнаас Солонгосын аж ахуй эрхлэгчдэд зориулсан олон удаагийн визийг олгох талаар Монгол улсын засгийн газарт хүсэлт явуулсан гэжээ.

Эх сурвалж: KOREATIMES 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59408
0 эможи

keyboard_arrow_up