Өнөөдөр болох үйл явдал
10:00 цагт НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үeийн асуудлаар хуралдана.Хүүхдийн аюулгүй орчны талаар холбогдох нийслэлийн бүх байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгч хариуцлага тооцох асуудлаар хуралдах юм.
11:40 цагт Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, хөдөлгөөнийг нэвтрүүлнэ.
11:40 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Цагдаа" цогцолборт Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
14.00 цагт Сүхбаатарын талбайд "UBike" түрээсийн дугуйн үйлчилгээний нээлт болно.
15:00 цагт МҮЭСТО-нд Үндэсний их баяр наадмын "Монголын хүүхдүүд" хүндэтгэлийн тоглолт болно.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 7 сарын 9-өөс эхлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долон худагт хурдан морины уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэх, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хэсэг ажиллаж байна.









