Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас, хэрэгсэлтэй боллоо

2018 оны 8 сарын 21

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газар, Австрали улсын Засгийн газар, “Зориг сан”, “Гэрэл медиа групп”, “Оюу Толгой” ХХК, “Ухамсарт ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран “Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төслийг Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд өчигдөр Төв аймгийн Заамар сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт  гал унтраах зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэгслийг гардуулан өглөө.  

Онцгой байдлын ерөнхий газраас хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгөх, мэдлэгийг дээшлүүлэх медиа  аян өрнүүлж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594042
0 эможи

keyboard_arrow_up