Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгуульд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй

2018 оны 8 сарын 20

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн талаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал мэдээлэл өглөө. 

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай байгаа. Тиймээс энэ хуулийн дагуу тодорхой шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжил харгалзахгүй өгч байгаа цалинг хэлнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.

Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон. 

Улсын хэмжээнд 1,1 ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын 8 хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. 

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд, хөдөө АА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх нь сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэ хэмжээг тогтоосон.

 Мөн Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар өнөөдөр 15:00 цагт ярилцахаар төлөвлөж байна. Нэгдсэн үр дүн гарж чадвал энэ асуудлыг Засгийн газарт өргөн барина" гэлээ.

Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь 12 дугаар анги төгссөн, 9 дүгээр анги төгссөн, эсвэл цэргээс халагдсан мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүст өгөх цалин гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө нэмэгдсэнээр өнөөдөр залуучуудын ажил хийх хүсэл эрмэлзэл илүү нэмэгдэнэ гэж бодсон.

Одоо бүх ААН-үүд ирэх оны төсвөө хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянга болгон тусгаарай гэсэндээ бид өнөөдөр энэ талаар хэвлэл мэдээллээр зарлаад байгаа юм. 

Хэрэв та бизнес эрхэлдэг бол доод тал нь ажилчиндаа 320 мянган төгрөг өгж чадахгүй гэж бодож байвал бизнесээ зогсоо. Тиймээс залуу хүмүүсээ дэмжих хэрэгтэй" гэв.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594026
0 эможи

keyboard_arrow_up