Залуучуудыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор аян зохион байгуулна

2018 оны 8 сарын 20

Arslan.mn

Монгол Улс жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэж, 2014 оноос жил бүрийн 8, 9 дүгээр сарыг “Залуучуудын хөгжлийг дэмжих сар болгон тэмдэглэж байна. Энэхүү өдрийн хүрээнд “Залуучуудын хөгжлийн сар аян”-ыг зохион байгуулах тухай Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл /2018.08.20/ хийлээ. 

ХНХ-ийн сайдын тушаалаар энэ сарын 25-наас ирэх есдүгээр сарын 25-ны хооронд залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд 24 үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал аяны хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэж, хуулийг таниулах ажлыг хийх, залуучуудын санаачлага идэвхи оролцоо, нийгэмд хэрэгжүүлж хувь нэмрийг сурталчлах аж.  Мөн нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймагт "Залуучуудын хөгжлийг дэмжих төв" байгуулагдсан. Энэхүү төвийн үйл ажиллагааг залуучууд болон олон нийтэд таниулах юм байна. 

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594010
0 эможи

keyboard_arrow_up