Халаасны хулгайчдын “онгод” оржээ

2018 оны 8 сарын 20

Халаасны хулгайчдын “онгод” оржээ

Хичээлийн шинэ жилийн нээлт дөхөж ерөнхий боловсролын, их дээд сургууль, коллежуудын бүртгэл эхэлсэн тул Улаанбаатар хот хөлд дарагдаж эхлээд байна. Энэ үеэр “халаасны” гэх тодотголтой хулгайч нарын “онгод” нь орж энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг Нийслэлийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас анхааруулж байгаа юм.

Тэд нийслэлд хөл хөдөлгөөн ихэсч, зах зээлийн газар хөл ихтэй байгаа учраас халаасны хулгайч нарт том боломж бүрдэж байна. Ийм цаг үед ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн иргэд сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Хичээлийн шинэ жилийн босгон дээр, дэлгүүр худалдааны газар, зах зээл, нийтийн тээвэрт хүн ид чихэлдэж байгаа үе чинь халаасны хулгайч нарт ёстой л том боломж байдаг бололтой. Учир нь наймдугаар сар гарсаар халаасны хулгайн гэмт хэргийн тоо хоёр дахин өсчээ. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594006
0 эможи

keyboard_arrow_up