Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 МЯНГА болгон НЭМЖЭЭ

2018 оны 8 сарын 20

Arslan.mn

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн юм. Энэ шийдвэрийг аравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод мэдээг 420 мянган төгрөг болгоно.  

Энэ шийдвэрээс өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байв. Энэ хэмжээг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар дөрөвдүгээр сард ажлын хэсэг байгуулсан юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд өнөөдөр 15:00 цагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593992
0 эможи

keyboard_arrow_up