Сургуулийн орчинд хордсон хүүхдүүдийн тал хувь нь пирошкиноос болжээ

2018 оны 8 сарын 20

Arslan.mn

“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болсон билээ. Энэ үеэр Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Х.Оюунтуяа дараах мэдээллийг өгсөн юм. 

Хүнсний будагч бодис тодорхойлох шинжилгээнд хамрагдсан чихэр, ундаа, жүүсний 75 хувьд нь 1-4 төрлийн хүнсний будагч бодис илэрчээ 

Сургуулийн насны 5 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жинтэй байна. Таргалалттай бас хоол тэжээлийн дутагдалтай байх шалтгаан нь хоол хүнсээр авах эрдэс, амин дэмийг орхигдуулдагтай холбоотой.

Мөн тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын 35 хувийг хүүхдийн хоол тэжээлээс хамааралт эмгэгтэй холбоотой гэсэн тооцоо байдаг. Эрүүл бус хүнс (илчлэг өндөртэй, шимт бодис багатай) хэрэглээ 6-11 насны хүүхдийн дунд илчлэг (99%) байна. 

Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь нь чихэрлэг цай хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд аж. 

Сургууль цэцэрлэгийн орчинд хэрэглэж байгаа хоол хүнс нь хүүхдийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх физиологийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. 

Сурагчдын 17.8 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулийн орчинд хоол хүнс хэрэглээд хоолны хордлогоор өвчилсөн бөгөөд тэдний тал хувь нь пирожкиноос болж хордсон гэж хариулжээ. Өвчилсөн гурван сурагч тутмын нэг нь жилд хоёроос дээш удаа хордлогод өртсөн бөгөөд өвчилсөн сурагчдын 43.3 хувь нь эмчид хандаагүй гэжээ. 

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болох чихэр, ундаа нь дийлэнхдээ хүнсний будагч бодис, болон олон төрлийн хүнсний нэмэлт агуулсан байгаа нь лабораторийн шинжилгээний дүн болон бүтээгдэхүүний шошгын мэдээллээр батлагджээ. Тухайлбал, хүнсний будагч бодис тодорхойлох шинжилгээнд хамрагдсан чихэр, ундаа, жүүсний 20 дээжийн 15-д буюу 75 хувьд нь 1-4 төрлийн хүнсний будагч бодис илэрсэн байна. 

Нянгийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүнд ихэвчлэн боловсруулж бэлтгэсний дараа тодорхой хугацаагаар хадгалж борлуулдаг хотдог, бургер, ороомог, кимбаб, пирожки зэрэг түргэн хоолнууд болон ширхгийн хоолнууд орж байгаа ба  мөн цуйван будаатай хуурга, шарсан зайдас, нийслэл салат зэрэг зарим хоол, салатны төрлүүд байна. Аюулгүй байдлын хувьд пирожки нь хоолны хордлого үүсгэх эрсдэлтэй хүнс болж байгаа нь судалгаанд хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь пирожкиноос хордож байсан нь харагдаж байна. 

“ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” (2013) судалгаагаар сурагчдын 12.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 44.7 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 33.6 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг, 26.4 хувь нь түргэн хоол цайны газраар тогтмол үйлчлүүлдэг, 56.5 хувь нь сургууль дээрээ хоол идэх, цай уухдаа гараа угаадаггүй эсвэл хааяа угаадаг гэсэн дүн гарчээ. 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593983
0 эможи

keyboard_arrow_up