Бөхчүүдийн бүртгэлийг маргааш эхлүүлнэ
2018 оны 7 сарын 08
Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдана. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг долдугаар сарын 9, 10-ны өдөр Спортын төв ордонд хийхээр болжээ.
Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх аж. Улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.
Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд өнөөдөр, маргааш Хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.mn
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









59397
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс