Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар дулаан байна.
2018 оны 08 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.
2018 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19-нд зарим газраар, 20-22-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.