АШУҮИС-ийн оюутнууд цэргийн тангараг өргөлөө

2018 оны 8 сарын 16

Монгол Улсын Засгийн газраас оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж, эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй, оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор тав дах жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдсан оюутан дайчдын “Цэргийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Шар хад дах ҮБХИС-ийн “Хээрийн сургалтын төв”-д боллоо.

Уг тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оюутан цэргүүдийн ар гэрийнхэн болон УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцлоо.

 “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 16 оюутнууд маань цэргийн тангарагаа өргөн өнөөдөр цэргийн албаа хаалаа.

 Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Оюутан цэрэг” хөтөлбөрт АШУҮИС-ийн нийт 50 гаруй оюутан суралцагсад хамрагдаад байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593912
0 эможи

keyboard_arrow_up