Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийнэ

2018 оны 8 сарын 16

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж байна. Өнөөдрийн хурлаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна.

Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж "Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах зарим шийдвэрүүдийг гаргасан. 

Зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. 

Мөн сургуулийн хүүхдийг тээвэрлэх автобусанд үзлэг шалгалт хийж байна. Явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан хайс, хашлагууд нэмж барих шаардлагатай байгаа.

Тээврийн хэрэгслийг ирэх наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлаж явуулах санал гаргаж байна".

Наймдугаар сарын 25, 26-ны амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгоор нь тэгш, сондгойгоор хязгаарлах захирамжийг Хотын дарга баталлаа. Харин наймдугаар сарын 18,19-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийнхан өөрсдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж зохицуулалтаа хийхээр боллоо.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593901
0 эможи

keyboard_arrow_up