Хүүхдүүд яагаад компьютерт донтдог вэ?

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

- Манай хүү одоо 10 настай. Сүүлийн үед гадуур гарах дургүй болсон. Гэртээ компьютер тоглоод ганцаараа байх сонирхолтой болоод байна. Бас ааштай ууртай болоод байна. Одоо яах вэ?

Чингэлтэй дүүргийн иргэн М.Өсөхбаяр

- Сургуулийн насны хүүхдүүд интернэт тоглоомонд донтох байдал жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ байдлаас урьдчилан сэргийлэх, хүүхдээ хамгаалах зорилгоор эцэг эхчүүд гэртээ интернэт тоглоом тоглохыг хорьдог. Үүнээс болж PC тоглоомын газарт очдог. Тиймээс мөнгө олох шаардлага гарна. Хүүхэд өөрийнхөө тоглох хүслийг хангахын тулд аав, ээждээ худлаа хэлэх, гэрээсээ хулгай хийж эхэлдэг. Мөн гэр орноосоо дайжих, интернэт тоглоомын газруудаар хоноглох байдал ихэсдэг.

Энэ нь тухайн хүүхэд гэмт хэрэгт холбогдох, РС тоглоомонд донтох үндсэн нөхцлүүдийн нэг болдог. Ийм шалтгаантай эмч эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдтэй ярилцаж байхад “Интернэт” тоглоом тоглож байх үедээ өөрийнхөө эрх чөлөөг мэдэрдэг, түүнээсээ сэтгэл ханамж авдаг гэсэн хариултыг өгсөн байдаг. Гэр бүл сургуулийн орчноос авдаггүй тийм мэдрэмжийг РС тоглоомоос авдаг байх нь. Эндээс юу хэлэх вэ гэхээр хүүхэд интернэт тоглоомд орох, донтох нь эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой. Иймд та хүүхдэдээ илүү их цаг зарцуулж, анхаарал халамж тавих хэрэгтэй.

СЭМҮТ-ийн Арга зүйч Ж.Цэцэгмаа

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593895
0 эможи

keyboard_arrow_up