Их, дээд сургуулиудын БҮРТГЭЛ дуусч байна

2018 оны 7 сарын 07

Холбоотой Зураг

Элсэлтийн ерөнхий шалгалтыг (ЭЕШ) энэ жил 43846 сурагч өгсөн. Мөн ЭЕШ-ын дүн гарч, их, дээд сургуулиудын бүртгэл өндөрлөх гэж байна. Энэ жилийн хувьд их, дээд сургуульд элсэх шалгалтын босго оноог нэмэгдүүлж 480 болгосноороо онцлог. Төгсөгчид ямар мэргэжлээр аль сургууль орох, ирээдүйд ямар мэргэжилтэй хэн болохоо тодорхойлохоор энэ өдрүүдэд их, дээд сургуулиудын үүд сахиж суугаа. Төрийн өмчид их сургуулиуд Улаанбаатарт төгсөгчдөө долдугаар сарын 4-н хүртэл бүртгэсэн бол орон нутгийн шинэ элсэгчдээ өчигдөр бүртгэж дуусчээ.

Мөн төрийн өмчийн сургуулиудаас гадна хувийн их, дээд сургуулиудын бүртгэл ч дуусч зарим сургуулиуд элсэгчээ аваад дуусч байгаа юм байна. Тухайлбал, Төрийн өмчийн их, дээд сургуулиудаас МУИС-д хамгийн олон хүүхэд элсэхээр бүртгүүлсэн бол хувийн их, дээд сургуулиудаас Отгонтэнгэр их сургуульд хамгийн их хүүхдүүд бүртгүүлжээ.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59382
0 эможи

keyboard_arrow_up