Эрээн хотод зорчиж буй Монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ

2018 оны 8 сарын 14

Arslan.mn

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах газартай хамтран QR код бүхий мэдээллийн Вичат /WeChat/ тусгай сувгийг нээн ажиллуулж эхэллээ.

Вичат тусгай сувагт монгол иргэдэд зориулан 5 төрлийн хуулийн холбогдох заалтыг хятад, монгол, англи хэлээр байршуулсан бөгөөд цаашид цаг үеийн болон шаардлагатай бусад мэдээ, мэдээллээр баяжуулах аж.

 

БНХАУ-ын Эрээн хотыг зорьж буй иргэд уг QR кодийг гар утсан дээрээ уншуулж, гадаад иргэдтэй холбоотой БНХАУ-ын хууль тогтоомж болон цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.



Эх сурвалж: ГХЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593796
0 эможи

keyboard_arrow_up