Төмөр зам нээгдэж, галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ

2018 оны 8 сарын 14

Arslan.mn

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01.35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгахын төлөө 486 төмөр замчид өдөр шөнөгүй шаргуу ажилласны ачаар галт тэрэгний хөдөлгөөн өчигдөр орой /2018.08.13/ 22.18 цагт нээсэн байна.

Одоогийн байдлаар 20 гаруй галт тэрэг дээрх замаар хурд сааруулсан байдалтайгаар явж өнгөрч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593787
0 эможи

keyboard_arrow_up