ҮЙЛ ЯВДАЛ: Орбис Нүдний Нисдэг Эмнэлгийн нээлтийн арга хэмжээ болно

2018 оны 8 сарын 14

үйл явдал зурган илэрцүүд

Чингис зочид буудлын 2 давхарын хурлын танхимд 

09:30 цагт "Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Хуралд 5 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно. 

Чингис хаан нисэх онгоцны буудалд

10:00 цагт Орбис Олон улсын байгууллагын Нүдний Нисдэг Эмнэлгийн нээлтийн арга хэмжээ болно. Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны урилгаар Орбис Нисдэг Нүдний Эмнэлэг 8 дах удаагаа ирж Улаанбаатар хотноо 2018 оны 8-р сарын 12-30 хооронд гурван долоо хоногийн сургалт зохион байгуулах гэж байна. Орбис Нүдний Эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, АНУ-н магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг юм.

MN хэвлэл мэдээллийн 

12:00 цагт ИЗНН -ыг 2018 оны нөхөн сонгуульд орох эрхийг СЕХороо хязгаарласан гэж үзэн тус намаас мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны "А" танхид

13:00 цагт “Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Анхдугаар Конгресс” хэвлэийн хурал болно.

Блю Скай зочид буудал,Топаз хурлын танхимд 

14:30 цагт Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг чадавхжуулах, туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол, Солонгос улсын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-үүд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593775
0 эможи

keyboard_arrow_up