Барилгын компаниуд хүний амь хөнөөсөндөө биш АЖИЛ ОЛГОГЧИЙНХОО нэр хүндийг унагаасандаа УУЧЛАЛТ гуйлаа

2018 оны 8 сарын 13

ХУД-11 хороо, “Хурд групп”-ын “Хүннү хороолол”-ын барилгын хашаанд энэ сарын 8-нд осол гарч, барилгын туслах ажилтан СХД-11  хороонд оршин суух хаягтай, 17 настай хүү амь насаа алдсан. Амь насаа алдсан хүү чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Хүүгийн амь насаа алдсан хэрэгт “Хурд групп” ХХК болон тус компанийн захирал Б.Чойжилсүрэн буруутай мэтээр тайлбарлаж байгаад харамсч буйгаа илэрхийлж, тухайн группын захиалгаар ажил гүйцэтгэгч компаниудын төлөөлөл мэдээлэл хийж, Б.Чойжилсүрэн захирлаас уучлал гуйлаа. 

Arslan.mn

“Хурд групп” ХХК-ий  аж ахуйн хашаанд бараа тээвэрлэх, зөөвөрлөх, агуулахад буулгах ажлыг гүйцэтгэдэг “Түмэндэлгэр далай” ХХК-ий чингэлэг зөөж байсан кран унаж, 17 настай хүү амиа алдсан. Тус компаний захирал талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, бөхийн, эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд талийгаачийн гэр бүл, төрөл саднаас уучлал гуйв. Тус компанийн захирал н.Батхишиг "Талийгаач хүү өөр хүний ажил хийж яваад амь насаа алдаагүй. Өөрийн хариуцсан ажил болох  аж ахуйн хашааны бараа, материалыг эмхэлж, цэгцлэх ажлаа гүйцэтгэж яваад осолдсон. Хүү анх таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орсон учраас 17 настайг нь манай компанийн хүний нөөцийнхөн анзаараагүй юм билээ. Хурд груп энэ асуудалд ямар ч хамаагүй. Шүүх, цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас тодорхой зүйл ярих боломжгүй байна” гэлээ. 

Үүнээс харахад ерөөс энэ хэвлэлийн хурал 17 настай хүүгийн ар гэрийнхнээс уучлалт гуйхад бус, Б.Чойжилсүрэнгийн явуулгат жүжиг мэт харагдаж байна. 

Тэд эрдэнэт хүний амь нас эрсэдчихээд байхад ажил олгогч компаний нэр хүндийг унагасан гэж ярих нь хэр зохистой вэ. Барилгын компаниудад хүний амь чухал биш ажил олгогч “эзэн” нь чухал бололтой.

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593749
0 эможи

keyboard_arrow_up