СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усанд живж, амиа алдсан иргэдийн 90 хувь нь архидан согтуурсан байдаг

2018 оны 8 сарын 13

Image may contain: one or more people, people standing, sky, car, outdoor and nature

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа тул иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 
1. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;
2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;
3. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;
4. Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;
5. Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;
6. Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг сэрэмжлүүлж байна.
УСАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН ИРГЭДИЙН 90 % НЬ АРХИДАН СОГТУУРСАН ҮЕДЭЭ ГОЛЫН УСАНД ОРЖ АМИА АЛДДАГ НЬ СУДАЛГААГААР ТОГТООГДЖЭЭ.

No automatic alt text available.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593738
0 эможи

keyboard_arrow_up