Шинэ байрны метр квадратын үнэ 1.6-4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна

2018 оны 8 сарын 13

Arslan.mn

Иргэдийн тав тухтай амьдрал, гэр бүлийн амин чухал хэрэгцээ болсон барилга, орон сууцны хэрэгцээ өнөө цагт хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа билээ. Үл хөдлөх хөрөнгийн компаниудын хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар орон сууцны нийлүүлэлт иргэдийн эрэлтээс давсан гэсэн дүн гарсан байдаг.

Улаанбаатар хотод 217 мянган айл өрх гэр хороололд амьдарч байгаа ч 5822 айлын орон сууц эзнээ хүлээж байгаа аж. Энэ нь хамгийн гол нь “орон сууц худалдан авах чадвартай” холбоотой асуудал болохыг Барилга, хот байгуулалтын яамнаас тодотгосон. Энэ хүрээнд тус яамнаас цаашдаа орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлийг бууруулах бодлого баримтлах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

Тэдний судалгаагаар, ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь, хүүг долоон хувьд хүргэх боломжтой бөгөөд бусад яам, агентлагуудтай хэлэлцэж байж нэгдсэн шийдвэр гаргах аж. Энэ тухай одоогоос хоёр сарын өмнө буюу зургадугаар сарын 5-нд “Манай яамны зүгээс урьдчилгаа төлбөрийг 25 хувь, хүүг долоон хувь болгох хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн ч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Бид ингэж байж иргэдийн эрэлтийг нийлүүлэлттэй уялдуулж чадна” гэж Ш.Лхамсүрэн ярьсан юм.

Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах шийдвэр гаргахад салбар яам бэлэн байгаа ч барилгын бизнес эрхлэгч компаниуд нааштай хариу ирүүлэхгүй байгаа. Хэдийгээр зарим байгууллагууд өөрсдийн уян хатан нөхцөлийг иргэдэд санал болгож байгаа ч дийлэнх байгууллагууд ипотекийн зээлийн урьдчилгаа болон хүүг бууруулах тал дээр нэгдэхгүй гэдгээ илэрхийлжээ.

barilga

-ХУУЧИН БАЙРНЫ ҮНЭ 40-125 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА-

Орон сууцны үнийн индексийг 2013 оноос тооцож эхэлсэн бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 онд хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарч байжээ. Нийслэл хотын А бүсэд болон Туул гол, Зайсан толгой хавьцаа орон сууц барилаа гэхэд үнийг нь хамгийн багадаа 3000-5000 ам.доллараар үнэлдэг жишиг тогтоод удаж байна. Учир нь эдгээр газар нь манайдаа тансаг зэрэглэлд хамаарах бүс.

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Их, Бага тэнгэрийн амуудад Нью-Йоркийн тансаг зэрэглэлийн орон сууцаас үнэтэй хаус барьдаг ч захиалгаа аваад дуусчихдаг. Бүр Туул голын бургасыг хайр найргүй хядаж хувийн хаус, хотхонуудаа сүндэрлүүлсэн.

Дархан цаазат газар аялал жуулчлалын зорилгоор газар авдаг ч, нэгээр тогтохгүй барилга бариад шургачихдаг жишиг тогтсон нь нууц биш. Тэнд цэвэр утаагүй цэвэр агаарын бүс гэгдэж нийслэлийн төвийн барилгуудаас хэд дахин хол тасарсан үнэд хүрнэ. Энэ хэрээр иргэд баян, ядуугийн хоёр туйл руу улам зааглагдаж холддог.

Түүнчлэн хотын төвийн байр ч тэнгэрт тулсан үнэтэй байна. Тухайлбал, хотын төвд шинээр ашиглалтад орж буй байруудыг 1.600.000-4.000.000 сая төгрөгөөр худалдаж байгаа юм. Харин иргэд амьдарч байсан хуучин байруудаа зах зээлийн үнээс харьцангуй хямдаар худалдаалах, лизиндэх, бартердах зэргээр арилжаалж байгаа ажээ.

Интернэт орчинд иргэд зар тавьж байраа зарахдаа бэлэн 20 сая өгвөл хувь лизингэд хамруулж өгнө, урьдчилгаа 30 хувиа өгөөд банкны найман хувьд хамрагдаж болно, өөр байраар бартер хийнэ, машин байр оролцуулаад бартер хийнэ гэх мэт зарууд их байв.

Цахим орчин дахь иргэдийн зарах гэж буй хуучин байрны үнийг сонирхож үзэхэд, 16-р хороолд хуучин нэг өрөө байр 40 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хоёр өрөө байр 47 сая төгрөг, сансарт нэг өрөө байр 51 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт хоёр өрөө байр 89 сая төгрөг, Баянгол дүүргийн Од кинотеатрын хажууд хуучин гурван өрөө байр 125 сая төгрөгөөр тус тус худалдаална гэжээ.

bair

Баянзүрх дүүрэгт:

-Х Apartment- ашиглалтад орсон 400 айлын орон сууц 1.990.000-2.390.000₮

-Саруул хороолол. 2018 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох 1238 айл-2.300.000₮

-“Elizabeth” хотхон. 4-р блок 2018 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох 235 айл 2.250.000-2.500.000₮

-“Park villa” хотхон -2018 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох 180 айл 2.600.000-2.950.000₮

-Мандала хотхон- 2019 онд ашиглалтад орно 626 айл 2.700.000-3.000.000₮

-Офицер таун- 2019 онд ашиглалтад орно 165 айл 1.500.000-1.650.000₮

-Хүрд өргөө хотхон-2018 оны дөрөвдүгээр улирал-90 айл- 2.300.000-2.400.000₮

-Нарт хороолол-2018 оны гуравдугаар улирал-120 айл- 1.800.000₮

Хан-Уул дүүрэг:

-Ривер Гарден-2. 2019-2020 онд ашиглалтад орно 420 айл-

-New Garden хотхон. 2018 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно 280 айл 2.400.000₮

-Дөл хотхон. ашиглалтад орсон 426 айл 1.900.000-2.300.000₮

-“Хүннү 2222” хороолол. Эхний ээлж ашиглалтад орсон- 1240 3.300.000-3.400.000₮

-Академи хотхон- 2018 оны дөрөвдүгээр улиралд-400 айл 2.950.000₮

-Цэнгэлдэх хотхон. 2019 онд ашиглалтад орно-770 айл-3.100.000₮

-“Casa Da Vinci” хотхон. 2019-2020 онд ашиглалтад орно -316 айл-

-Garden City. 2018 оны хоёрдугаар улиралд ашиглалт орсон- Дундаж 2.590.000₮

-Дэлгэр хотхон. Ашиглалтад орсон- 160 айл- 2.000.000-2.200.000₮

-Хан-Уул цогцолбор хотхон, А блок. 2018 оны гуравдугаар улирал-120 айл-2.700.000₮

-Хан-Уул цогцолбор хотхон Д, Е блок. 2019 оны дөрөвдүгээр улирал- 120 айл-3.150.000-3.500.000₮

-Модун таун. 2018 оны дөрөвдүгээр улиралд-220 айл-3.350.000-3.450.000₮

-Ханбогд. 2018 оны дөрөвдүгээр улиралд-120 айл- 1.950.000-2.300.000₮

-VIP Residence. 2019 оны хоёрдугаар улиралд-230 айл- 3.300.000-3.800.000₮

-“Дулаахан байр-3” хотхон. 2018 оны дөрөвдүгээр улирал-240 айл-1.650.000-1.700.000₮

-Шинэ Яармаг” цогцолбор хороолол. 2018 оны дөрөвдүгээр улирал-2910 айл-3.600.000₮

-“Нэхмэлийн шар” дахин төлөвлөлт багц 3 төсөл. 2019 оны III улирал-160 айл-2.700.000₮

-“Ханбогд II Таун” 10 блок. 2018 IV улирал-1080 айл-2.200.000₮

-Залуус хороолол. 2018 оны IV улирал-296 айл- 1.800.000-2.200.000₮

-Хүннү вилла-2019 оны III улирал- 360 айл- 2.400.000

Баянгол дүүрэг:

-Эрин хороолол. II ээлж ашиглалтад орсон- 2200 айл- 2.000.000-2.200.000₮

-Алтай хотхон. 2019 оны I улиралд- 450 айл- 1.800.000-2.000.000₮

-Өргөө 71. 2018 оны дөрөвдүгээр улиралд- 170 айл- 2.500.000₮

-Хөх сувд хороолол-II ээлж. 2019 оны II улиралд- 212 айл- 2.200.000-1.850.000₮

-Тэнүүн апартмент 4. 2019 оны I улиралд- 77 айл- 2.000.000₮

Сүхбаатар дүүрэг:

-UB central residence. Ашиглалтад орсон- 210 айл- 4.100.000-4.900.000₮

-United Apartment 2. 2018 оны I улиралд ашиглалтад орсон- 55 айл-₮4.000.000₮

-“Дархан Өргөө”. 2018 оны IV улиралд-60 айл- 2.100.000₮

-“Аз жаргал хотхон”-В блок. 2018 оны IV улиралд-672 айл- 1.800.000-2.000.000₮

-Апартмент 100. 2018 оны зургадугаар сард ашиглалтад орсон. 100 айл-2.500.000₮

Чингэлтэй дүүрэг:

-“Central apartment”. Ашиглалтад орсон- 45 айл- 2.500.000-2.700.000₮

-70 айлын орон сууц- 2019 оны I улиралд ашиглалтад орно- 70 айл-1.600.000.1.850.000:

Сонгинохайрхан дүүрэг:

-“Содон хороолол”. 5-р ээлж 110, 111- 3520 айл- 1.880.000₮

-Мандах дээд сургуулийн ард байр. 2018 оны IV улиралд-35 айл- 1.650.000₮

-Цахилгаан тээврийн хажууд. 2019 оны I улиралд ашиглалтад орно-180 айл-1.750.000₮

-Ирээдүй цогцолбор сургуулийн хажууд. 2018 оны II улиралд-71 айл- 1.850.000-1.900.000₮

Эх сурвалж: www.caak.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
593725
2 эможи

keyboard_arrow_up