Улсын эх дагина ДОНДОГДУЛАМ

2018 оны 8 сарын 09

ДОНДОГДУЛАМ зурган илэрцүүд

Эрхэт төр, эр нөхөртөө хатан зөвлөх-халамжит хань нь болсоор ирсэн нэгэн бүсгүй бол Монгол улсын сүүлчийн эзэн хаан- Монголын шашин, төрийн эрхийг хослон барьсан YIII Богд Жэбзүндамба хутагтын их хатан, Улсын Эх дагина Цэндийн Дондогдулам юм. Тэрээр  хаантны  шашин-төрийн үйл ажиллагааг дэмжигч, дотны зөвлөгч, ар талд найдвартай туслагч нь байгаад зогсоогүй эх орон, зон олныхоо Эх Дагина хэмээн өргөмжлөгдсөн нэгэн юм. 

Холбоотой Зураг

Монгол түмэн VIII Богд Жэбзүндамба хутагтыг Амилсан бурхан хэмээн бишрэн хүндэлж байжээ. Богд гэгээнийг 25-ний сүүдэр зооглосны ойн бэлэгт 1894 онд Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуунаас(Бадаргуулт төрийн хорьдугаар он –Д.Э.) онд манай хошуу засаг ноён Богд Агваанлувсанд үнэнч гэргийг хошуунаасаа тодруулж барихаар шийджээ. Тэгээд 18-30 насны царайлаг 50 бүсгүйг сонгон түүнээс шалгасан аравыг нь Хүрээний газраа бараа бологч хиа дагалдуулан “Оёдолчин” нэрээр одуулжээ. Тэдний дунд  нуруу цогцос гоо бөгөөд зан ааш ялдам, эрүүл чийрэг, ухаан гойд сэргэлэн, амны хишиг буянтай төрх бүхий  Дондогдулам байв. Түүнийг гэгээнтэн  таалжээ.

Сэцэн  хан  аймгийн  Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд мэндэлжээ. Эцэг Юмаагийн Цэнд, эхийнх нь нэрийг хожим “Далай ижий” хэмээн өргөмжлөн хүндэлдэг байжээ. Түүний эгч Жаал (Загал) зоригт дарь жонон бэйс  Цанлигдоржийн бага хатан, хожим дүү Дэндэвдулам нь Сэцэн  ван Цогбадрах (1878-1937) жононгийн хатан байжээ.

Цэндийн охидууд царайлаг, зая буяантай бүсгүйчүүд байжээ. Тиймээс ч түүний дунд охиныг Монголын шарын шашны тэргүүн буюу тухайн үедээ Монголдоо хамгийн нэр хүндтэй, олон хамжлага ардтай, баян чинэлэг хүн болох Богд гэгээн таалсан болов уу.

          Богдын ордонд Дондогдуламыг ирэхээс өмнө гэгээнтэн Хүрээний хороо харчуулын газраар дур мэдэн зугаалах, найр наадамд дурлах явдал гарч багш нар энэ зохисгүй явдлаа зогсоохыг нэг биш удаа сануулан шаардаж байжээ. Гэтэл түүний ийм явдал Дондогдуламтай ханилсанаас хойш зогссон тухай бичсэн зүйл буй. Үүнээс үзэхэд Дондогдулам нь Богд гэгээнтэнд  сайнаар нөлөөлсөн зүйл бас ч байжээ.

        Дондогдулам бүсгүй Их Хүрээнээ Богдын өргөөнд ирснээс хойш нэлээд хэдэн жил болсон  ч тэр цагт шууд хатан өргөмжлөгдсөнгүй, хэдэн жилийн турш ордны ёс журам, дэг жаяг, заншилд суралцан, “Очирдар багш Жибзандамба лам лугаа  хамт,  шашин амьтны тусыг зохиохын гүн бясалгалыг үзүүлэн”, (зарим ном зохиолд түүнийг Чойжин байсан, элдэв эрдэм шид үзүүлдэг байсан гэдэг) эрдэм ном заалган зохих түвшинд хүрсэн нөхцөлд хатан өргөмжилдөг эртний уламжлалын дагасан талтай ч бас Богдын өөрийн байр суурь ихээхэн өссөнтэй холбоотой байж болох тул хэсэг хугацаа өнгөрсний эцэст “Түүнээс хойш хутагтын зарсан элч нарын шалгалтыг давж, Богдын хатан болжээ”.

1902/5/ оны зун Дондогдуламыг "Эх Дагина" –д өргөмжлөх ёслол үйлдэж"Ачлалт, ялгуун дагина, эрх Цагаандарь эхцол олгожээ.

Эх Дагины нэр хүндийг алдаршуулахын тулд 1903 онд "Эх Дагины аймаг" -ийг байгуулан, шавь олноос 4700 гаруй лан мөнгийг татварлан дуган бариулж, 1442 лан мөнгөөр жасын хөрөнгө хүүлэх мөнгөний эх үүсвэр тавьжээ. Энэ аймагт хэрэглэх бурхан тахил, ном судрыг Богдын ордноос авчруулан нэр хүндтэй лам нарыг суулгажээ. Эх дагины хүч чадал, хөрөнгө чинээ, хүн ард өссөөр шавийн /ихэс дээдэс, хутагт хувилгаадаад хамжлага болгон  өгсөн  ардуудыг “Шавь” гэнэ / дөрвөн отогтой болжээ.

1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, монголчууд Манжийн эрхшээлээс гарч  Монгол төрийн  тусгаар тогтнолыг тунхаглан зарлаж Монголын шарын шашны тэргүүн  Богд Жэвзүндамба  хутагтыг эзэн хааны сэнтийд залхад түүний эхнэр Дондогдуламыг  Улсын  Эх Дагина хэмээн  өргөмжлөн "Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын  эх  Дагины тамга" гэсэн дардас бүхий тамга олгожээ. Ийнхүү Богд болон Эх Дагиныг монголчуудын тусгаар тогтнол, төр улсын билэгдэл болгон хүндэтгэн өргөмжилсөн байна. 

Дондогдулам бол шашин номын хэрэгт зохих ёсоор боловсорсон, бичиг үсэг тайлагдсан, нийгмийн идэвх сайтай, олны хүндэтгэл хүлээсэн, тухайн үедээ монголын сор болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл байв. 

   Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын Эх Дагины тамга                               

Эх Дагины тамга 11.3x11.3 см харьцаатай, 4 кг  жин бүхий мөнгөн тамга юм. Эх дагины энэхүү мөнгөн тамга эдүгээ Богд хааны цагаан хаш тамга, мөнгөн тамгын хамт Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалагддаг байна.

            Ð”ОНДОГДУЛАМ зурган илэрцүүд

Дондогдулам хатан улс орны нийгэм соёлын амьдрал багагүй нөлөөтэй язгууртан эмэгтэй байжээ. Улсын Эх дагина Дондогдулам ихээхэн хөрөнгө чинээ бүхий байв. 1918 оны шавийн өрх ам, малыг байцаасан дүнгийн товч дансанд  түүний харъяат отгуудад нийт хувраг 1073, өрх 352, ам 2373, тэмээ 1330, адуу 21603, хонь 28475 болохыг тэмдэглэсэн байдаг. 1919 онд отгуудаас 61964 лан мөнгө хураажээ. Мөн Эх дагина хятадын Тянь Дэхао гэдэг пүүсийн хувь нийлүүлэгч байжээ.                                                

           XX зууны эхэн үед Богдын их хатан  Дондогдулам,  хааны өргөөнд улсын үнэт өвийг хадгалах, өвлүүлэхэд багагүй хүчин зүтгэл гаргаж байсан нь эрт цагаас Монгол хатад, авхай нар  Монголын нийгмийн оюуны сор, нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан гэж баттай хэлж болох юм.

         Дондогдулам хатан Богдын ордны дэргэдэх урчууд дархчууд болон хүрээний урлагийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн "Сангай" аймгийг эх хатан байгуулсан бөгөөд дүү Дэндэвдуламын хамт, урчууд дархчуудын хэргийг удирдан явуулж, уран хатгамалчин, барималчин, зураач дархан, байвчин /гуталчин/ зэрэг олон, төрлийн мэрэгжлийн 120 гаруй хүнээр ёслолын хувцас урлуулах, бурхан бүтээлгэх, бэлэг дурсгалын " ховор -нандин зүйлс хийлгэх зэргийг гардан хариуцаж байв. Эх Дагина өөрөө маш уран байсан тул хошуу нутгаасаа  Богдын ордонд анх оёдолчиноор шалгаран ирж байсан тул түүний оюун санаа, ур ухааны хүч чармайлтын үрээр бүтээгдсэн Хүрээний дэг сургуулийнхан буюу Богдын ордны Сангай аймгийн  олон арван дурсгалт зүйл бидний үед уламжлагдан ирсэн. Богдын ордонд  Богд болон Эх дагинад 5000 гаруй хүн шадарлан үйлчилдэг байжээ.

Эртний түүх соёлыг уламжлах, нийгмийн сор болсон бүтээлүүдийг нандигнан хадгалах гол төв Богдын Хүрээ түүний дотор Богдын өргөө ордон болж байв.  Богд хаан, эх дагины өмсөж хэрэглэж асан зүйлс хаан төрийн эрдэнийн шинж, бэлэгдлийг агуулахын зэрэгцээ Монгол урчуудын гараар бүтсэн хосгүй нандин зүйлс болж үлджээ.  Эх дагина хатан өөрөө удирдан зааварлаж, ордны оёдолчдын ур ухаан шингэсэн Богд хаан, хатны  зургаан иж бүрдэл 14 хувцас: Богдын булган дотортой дээл, булганы годоор хийсэн хүрэм, шашир хоргой хүрэм, хатны сувдан хээтэй тоорцог, торгон дээл, хантааз, малгай гутал Богд хааны ордомузейд хадгалагдаж байна.

    Дондогдулам 21 жил Богд хаантай ханилан суужээ. 1923 онд хатны бие чилээрхэн оточ, маарамба нар аврал гүрэм айлдсан ч илаарь болсонгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Түүний шарилыг найман шарга морь хөллөсөн тэргэнд залж, амьд ахуйдаа ууж, сууж байсан Рашаант уулын аманд шар тосонд хайлуулж чандарлаад оршуулсан аж. Одоогийн Улаанбаатар хотын хойно энгэрт онголж, шарил хөлөглөсөн шарга морийг тэнд нь сэтэрлэн тавьсанаас тэр газрыг эдүгээ Шаргаморьт  гэх болжээ.                            

Богд хааны ордон музей дэх хатантны зандан хөрөг

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593658
2 эможи

keyboard_arrow_up