Манай улсын танкчид өнөөдөр ОХУ, Армен, Венесуель улсын багуудтай нэг гараанд уралдана

2018 оны 8 сарын 08

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачилгаар дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна.

"Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг" "Хээрийн гал тогоо" гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өргөн амжилт үзүүлсээр байна. "Хээрийн гал тогоо" тэмцээний төрөл өндөрлөж манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос дөрөвдүгээр байрт шалгараад байна. "Танкийн биатлон", "Мэргэн буудагчийн зааг" тэмцээнүүдэд оролцож буй баг тамирчид хагас шигшээ тэмцээнүүдэд шалгаран дараагийн шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тодруулбал "Танкийн биатлон" тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарла. Үүнээс Монгол Улсын баг тамирчид 6 дугаар байранд шалгаран өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулж чадлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 ангийн шилдэг танкчидаас бүрдсэн 4 экипаж энэ жилийн тэмцээнд чамгүй сайн амжилт үзүүлэн оролцсоор байна. Монгол Улсын шигшээ багийн 1, 2, 3 дугаар экипажууд тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангола, Лаос, Венесуель улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдлээ. Хагас шигшээ уралдаанд өрсөлдөх 12 багийн төлөөлөл уралдах өдөр болон, танкийн өнгөө сугаллаа. Манай танкчид энэ удаад мөн л улаан өнгийг сугалсан бөгөөд наймдугаар сарын 8-ны өдөр ОХУ, Армен, Венесуель улсын шигшээ багуудтай нэг гараанд уралдахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593614
0 эможи

keyboard_arrow_up