Орон нутгийн замд хурд хэмжигчээр зөрчил илрүүлж эхэллээ

2018 оны 8 сарын 07

Зураг

ЗЦА-аас орон нутгийн замд хурд хэмжигчээр зөрчил илрүүлж байгаагаа мэдээллээ. Улаанбаатараас Арвайхээр, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлийн  А 0301 авто замд тээврийн хэрэгслийн хурд хэмжиж, хяналт шалгалт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Тиймээс дээрх чиглэлд яваа жолооч таны хурдыг хэмжиж, дараагийн хяналтын постоор дамжих үеийн цагийг тооцож, хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.31, 32 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна. Та орон нутгийн замаар дамжин өнгөрч, хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс зүүж, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг ч мөн анхааруулж байна гэж ЗЦА-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593589
0 эможи

keyboard_arrow_up