Төв номын сан “Солонгос номын булан”-тай боллоо

2018 оны 8 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн Соёл, урлагийн газар, БНСУ-ын Намянжу хотын захиргаатай хамтран “Солонгос номын булан”-г 2018 оны наймдугаар сарын 4-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд нээж 500 ширхэг хүүхдийн үлгэрийн ном бэлэглэсэн билээ. Хүүхэд, багачуудын унших дуртай үлгэрийн зурагт номуудыг хоёр хотын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө сайн дураар нэгдсэн Намянжу хотын иргэдийн Rainbow Harmony Working Group (RHWG) нийгэмлэгээс хандивлажээ.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж буй “Номоо солилцъё” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн Улаанбаатар хотын иргэдэд Солонгосын соёлыг танилцуулсан байна. Тус арга хэмжээний хүрээнд Солонгосын үндэсний хувцас өмсөж, даавуун торон дээр Солонгос үсэг бичиж, оролцсон хүмүүст Солонгос ном тараажээ.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хүрэлцэн ирсэн Намянжу хотын захиргаа болон иргэдийн төлөөлөлд номын сангийн үйл ажиллагаагаа танилцуулж, хойшид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал бодлоо солилцсон байна.

Эх сурвалж: www.medee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593576
0 эможи

keyboard_arrow_up