Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний төслийг боловсруулна

2018 оны 8 сарын 07

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний төслийг боловсруулна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Цаг уурын ѳѳрчлѳлтѳд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны тѳлѳвлѳгѳѳ” сэдэвт сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн тѳвд зохион байгуулж байна.

Сургалтад Нийслэлийн Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагууд,  дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтад оролцогчид нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эд хѳрѳнгѳ, хүрээлэн буй орчныг болзошгүй гамшгийн аюулаас хамгаалахад авч хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг тэсвэрлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593549
0 эможи

keyboard_arrow_up