Өнөөдөр болох үйл явдал

2018 оны 8 сарын 07

Arslan.mn

09.00 цагт Нийслэлийн Засаг дарга сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, засварын ажилтай танилцана. БЗД - 68 дугаар сургуулийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилтай танилцана.

09.00 цагт Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангаас зорилтод бүлгийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа олон төсөл хөтөлбөрүүдийн нэг болох “Оюутны тэтгэлэг хөтөлбөр”-ийн оюутны тэтгэлэг гардуулах ёслол Тайваний хүүхдийн сангийн төв байранд болно

09.30 цагт Нийслэлийн Засаг дарга БЗД баригдаж буй 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай танилцана.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга ХУД 60 дугаар сургуулийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцана.

10.50 цагт Нийслэлийн Засаг дарга СХД 25 дугаар хороонд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилгын явцтай танилцана.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д 'Хаппи Веритас' төвөөс элэгний үрэвслийн маркер, асат, алатын шинжилгээг үнэ төлбөргүй хийх болсон талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нийслэлийн Засаг дарга  СБД 51 дүгээр цэцэрлэгийн барилгыг дулаалах явцтай танилцана.

12.00 цагт Нийслэлийн Засаг дарга ЧД 14 хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын газар чөлөөлөлтийн явцтай танилцана.

12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэд тус хороонд хууль зөрчин барилга барьж буй компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.20 цагт Нийслэлийн Засаг дарга ЧД 19 цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцтай танилцана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593548
0 эможи

keyboard_arrow_up