Өсвөр насны охид амиа хорлох нь хоёр дахин нэмэгджээ
2018 оны 8 сарын 06
Өсвөр насны охид өөрсдийгөө гэмтээх нь 20 жилийн өмнөхөөс хоёр дахин ихэссэн байна. Тодруулбал, Их Британид 1997 онд 7300 охин өөрийгөө гэмтээн эмнэлэгт хүргэгдэж байсан бол өнгөрсөн жил 13500 охин эмнэлэгт хүргэгджээ. Харин хөвгүүдийн хувьд 1997 онд 2200, 2017 онд 2300 хөвгүүн өөрийгөө гэмтээн эмнэлэгт хүргэгдсэн аж.
"Залуу үеийнхэнд дарамт мэт санагдах олон хүчин зүйл байдаг. Сурлага, шалгалт, олон нийтийн сүлжээ, бусад тоогдохгүй байх вий гэх айдас, алдартнуудтай өөрийгөө харьцуулах гэх мэт. Тиймээс ч охид уг дарамтыг хөвгүүдээс илүү тусгаж авдаг" хэмээн "Royal College of Psychiatrists"-ийн дэд захирал Жон Голдин хэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



593533
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс