Б.Гангаамаа: К2 ууланд 1954 оноос хойш ердөө 18 эмэгтэй авиралт хийсэн

2018 оны 8 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний Мастер Бадамгаравын Гангаамаа өнгөрсөн сарын 21-ний өдөр дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон билээ. Тэрбээр дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын нийт 8,611 метрийн оргилд амжилттай гарч эх орондоо ирсэн юм.

Тэрээр энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Энэ жилийн хувьд таван эмэгтэй уулчин гарсан түүхэн дэх хамгийн олон эмэгтэй уулчин авирсан жил болжээ. 

Гавьяат тамирчин Б.Гангаамаа “Энэ жилийн цаг агаар,уур амьсгал урьд урьдын жилүүдээс илүү тогтвортой байсан тул олон уулчид гарсан. Бид К2 ууланд авирахад нийт таван том баг, экспедицэд хуваагдан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр авиралтыг эхлүүлсэн. 

Манай баг бүрэлдэхүүнд Япон Улсын хоёр, БНХАУ-ын хоёр, Швейцар, Бельги, Ирланд болон Непал Улсын уулчид багтсан. Мөн энэ жилийн хувьд нэг өдрийн дотор нийт 31 хүн уулын оргил дээр нэгэн зэрэг гарсан нь 2012 онд нийт 28 хүн гарсан амжилтыг эвдсэн юм.

К2 ууланд 1954 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 337 уулчид уулын оргил дээр гарсан бол үүний ердөө 18 нь л эмэгтэй байсан ба зургаа нь буцаж ирээгүй түүхтэй. Тийм ч учраас К2 уулыг эмэгтэйчүүдэд хатуу уул гэцгээдэг.

Манай багийнхан бүгд 7-р сарын 21-ний 07-08 цагийн хооронд цувж оргил дээр гарсан.Оргилд гараад буусны дараа Бельги, Швейцар, Монгол, Ирланд, Латин Америкийн эмэгтэй гээд манай багийн 10 хүний тав нь улсаасаа анх удаа К2 уулын ноён оргилд гарснаа мэдэцгээсэн. Намайг Монгол гэж хэлэхэд бусад уулчид үнэхээр гайхаж, магтаж байсан." хэмээв. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593531
0 эможи

keyboard_arrow_up