Дуучин Б.Сарантуяагийн ЭЭЖ НАС БАРЖЭЭ

2018 оны 8 сарын 06

Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн ээж нас барсан талаар ОХУ-ын Якутад мэдээллэж байна.

Якутын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Галина БОЧКАРЕВА фейсбүүк хуудсандаа “Наймдугаар сарын 4-ний шөнө Улаанбаатарт Монголын гавьяат багш, Алтан гадас одонт, манай якут эмэгтэй Татьяна Иннокентьевна МИХАЙЛОВА насан эцэс боллоо. Тэрбээр Якутын Горный улус дүүргийн Мытах тосгоны уугуул хүн байлаа. Эрхүүд оюутан байхдаа монгол оюутантай гэрлэснээр Монгол Улс түүний хоёр дахь эх орон болсон юм. Татьяна Иннокентьевна МИХАЙЛОВА танаар нутгийнхан тань бахархаж явах болно.

Энэ хавар Якутын сэтгүүлчид Улаанбаатарт Монголын сэтгүүлчидтэй уулзахад Татьяна Иннокентьевна алдарт дуучин охин Б.Сарантуяатайгаа хамт ирж байлаа. Тэд дуу дуулж, якут бүжиг бүжиглэн, их баяртай байж билээ. Б.Сарантуяа бидэнд монгол дуу дуулж өгсөн. Тэр үед л охин нь ч,  Татьяна Иннокентьевна ч өөрөө бие тааруу байгаа гэж хэлж байсан юм.
Монгол газар шороонд тайван нойрс доо...” гэж бичсэн байлаа.

 

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593504
0 эможи

keyboard_arrow_up