Даншиг наадмын үеэр төөрсөн хоёр хүүхдийг эцэг, эхэд нь олж өгчээ

2018 оны 8 сарын 06

Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн “Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний үеэр төөрсөн хоёр хүүхдийг цагдаагийн алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. 

Даншиг наадмын үеэр цагдаагийн байгууллагын 1,200 гаруй алба хаагчид наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэв журмын явган, автомашинтай, нохойт, морьт эргүүлүүдийг ажиллуулжээ.
 
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Хүй долоон худгийн радио узель ашиглан наадамчин олонд 30 минут тутам 2-3 удаагийн давтамжтайгаар сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараасан байна. 

 

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593499
0 эможи

keyboard_arrow_up